Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш төв талбайд болно

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш төв талбайд болно

Монголын өмгөөлөгчдийн холбоо Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтран тус Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -Танд тусалъя 2025” өдөрлөгийг 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд нийт 20 гаруй хуулийн төв байгууллагуудын албан тушаалтан, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд, олон нийт та бүхнийг өргөнөөр оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна.