Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-25-нд болно.
Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Жилд 9-13 удаа болдог Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн нь зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансааг олгодог аж. Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байна. Уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.
Ташрамд дурдахад, Т.Мөнхдэмбэрэл “Парис-2024” зуны Паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгө, дэлхийн сорилго буюу цуврал тэмцээнд ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртжээ.