Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ оны наймдугаар сарын 11-15-ны өдөр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 200 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 149 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.