"Тал нутгийн марафон -2025" тэмцээн ирэх сард болно

"Тал нутгийн марафон -2025" тэмцээн ирэх сард болно

Монголын хөнгөн атлетикийн холбоо, "Тал нутгийн марафон ТББ" хамтран марафон гүйлтийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдах "Тал нутгийн марафон - 2025" тэмцээн Хүй долоон худагт есдүгээр сарын 14-ний өдөр болно. Марафонд 18 насны эрэгтэй, эмэгтэй 10 км болон 21 км-ийн марафонд уралдана. Харин 15-17 насны хүүхдүүд 5 км, 14 насны өсвөрийн тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, мөн 50-иас дээш насны ахмад тамирчид 3 км-ийн зайд уралдана.