Голын усанд тоглож байгаад урссан гэх 11 настай хүүг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байсан билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлага наймдугаар сарын 12-ны өдрийн 16:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийж цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас өчигдөр орой буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.