Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.08.18/ багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр багш нар цалингаа 50-иас дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн юм. Харин уг уулзалтын үеэр тэмцэгч гэгддэг багш Б.Цэгмид нэр бүхий сайтын сэтгүүлч нарын дунд маргалдаан болж, үймээн дэгдээсэн.
ВИДЕО:
Яамандаа шаардлага тавьсан багш нар зодуулав! pic.twitter.com/N2OqSWyaMO
— БАТКА 𝕏 (@Batka_) August 18, 2025
Тэгвэл энэхүү асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалж, "Өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын яам дээр сэтгүүлч хүн зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.