Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ

Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ

Өнгөрсөн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-ний шөнө айлын хотонд байсан бог мал аянгад цохиулж хорогджээ. 

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаа-д айлын сувай хонинд аянга бууж 70 гаруй тооны эр, сувай ямаа үрэгдсэн байна.

Иймд иргэд малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээгээ сайтар авч, сонор сэрэмжтэй байж амь нас, мал хөрөнгөө болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.