Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8,1 хувьтай гарлаа. Өнгөрсөн сарын байдлаар барааны бүлгийн үнэ жилийн 5.4 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 16,6 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 6.1 хувиар буурчээ. Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 16,9 их наяд төгрөгт хүрч, 10,7 хувиар нэмэгджээ. Ингэснээр өнгөрсөн сарын байдлаар төсөв 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсөв алдагдалтай гарахад нүүрсний экспорт буурса1н нь голлон нөлөөлжээ. Нөгөө талд өрхийн орлого 1,9 сая төгрөг болж, ӨОМҮ-ээс 138 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо танилцууллаа.