Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн /2025.08.16/ 14:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж өчигдөр /2025.08.17/ -нд 11:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Мөн Увс аймаг, Зүүнхангай сум Жаргалант багийн "Бага товгорын өвөр" гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 19:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байнах. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын мэргэжлийн ангийнхан өнөөдрийн /2025.08.18/ 01:40 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байна.