Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан болжээ.

Тухайн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан А.Алтанцоожоор долоо даван, түрүүлсэн байна. Улмаар түрүү бөхийн шагнал 10 сая төгрөгийн байг гардан авлаа. Харин үзүүрлэсэн А.Алтанцоожийг найман сая төгрөгөөр байлжээ.