Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ

Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ

Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 цагаас хааж, 06:00 цагийн хооронд шөнийн цагаар асфальтбетон хучилт хийж, хөдөлгөөнийг нээжээ.

Үргэлжлүүлэн өнөө шөнө буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас хааж, гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн засварыг хийнэ. Маргааш өглөөний 06:00 цаг хүртэл зам хааж, авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээг хийх аж.