Зочид буудлын өрөөнд 21-22 насны гурван этгээд мансуурсан байсныг илрүүлжээ

Зочид буудлын өрөөнд 21-22 насны гурван этгээд мансуурсан байсныг илрүүлжээ

 

Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх  дуудлага Цагдаагийн байгууллагат мэдээлэл бүртгэгджээ. 

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын ... тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлсэн байна.