Иргэд Төрийн захиргааны зардлыг бууруулж, эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг илүү зарцуулах ёстой гэж үзлээ

Иргэд Төрийн захиргааны зардлыг бууруулж, эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг илүү зарцуулах ёстой гэж үзлээ

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс авсан саналын үр дүн танилцууллаа. Санал асуулгад "E-Mongolia" цахим системээр 188 мянган иргэн саналаа өгчээ. Харин танхимын хэлэлцүүлэгээр 1351 иргэн саналаа өгсөн бол 11-11 төвөөр дамжуулан 358 иргэн санал хүсэлтээ өгсөн байна. Тэдгээрийн 49.87 хувь нь 18-34 насныхан байгаа юм.

Иргэд ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг түлхүү зарцуулах ёстой гэж иргэд үзжээ. Мөн цахилгаан дулаан, замд төсөв суулгах ёстой гэж үзсэн байна. Нөгөө талд төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж иргэд саналаа өгчээ.