Энэ сарын 20-ноос Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ

Энэ сарын 20-ноос Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ

Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу энэ оны хоёрдугаар сараас эхлэн нийтийн тээврийн автобус явж эхэлсэн байдаг. Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу тус чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл нэмэгджээ.

Тодруулбал, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагаас нийтийн тээврийн автобус нисэх буудал руу 24 цагийн турш иргэдэд үйлчлэхээр болжээ. Тус 24 цагийн автобус том хүн-15.000, хүүхэд-7.000 төгрөгийн үнэтэй юм байна.