Цахим ертөнцийн “Counter Strike 2” тоглоомын BLAST Bounty Fall-2025 тэмцээний финалын тоглолт өчигдөр болж, ялагчаар ОХУ-ын “Team Spirit” баг шалгарсан бол “MongolZ” баг дэд аварга боллоо.
Мальта улсад болсон финалын тоглолтод “MongolZ” баг ОХУ-ын “Team Spirit” багт 0:3-аар хожигдлоо. Манай залуус энэ тэмцээний хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч “Vitality” багийг 2:0-оор хожиж, финалд шалгарсан. Улмаар аваргын төлөө ОХУ-ын “Team Spirit”-тэй таарч ялагдлаа. “MongolZ” дэд байрт шалгарснаар 64 мянган ам.долларын мөнгөн шагнал, аварга “Team Spirit” баг 287 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртлээ.