Явган хүний зорчих хэсэгт байршуулсан 5 тээврийн хэрэгслийг зөөж, хариуцлага тооцжээ

Явган хүний зорчих хэсэгт байршуулсан 5 тээврийн хэрэгслийг зөөж, хариуцлага тооцжээ

Тээврийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны зам Барс худалдааны төвийн хойд зам дагуу явган хүний зорчих хэсэгт байршуулсан 5 тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэн, 130 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцон ажиллаж байна. Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулж, бусдын хөдөлгөөнд саад болохгүй цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.