Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод эхэллээ.
2019 онд анх Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болж байсан тэмцээн зургаан жилийн дараа дахин шилдгүүдээ тодруулахаар боллоо. 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 13 аймгийн шигшээ багууд оролцоно. Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан ба өнөөдөр хэсгийн тоглолт үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 22-д өндөрлөнө.