"Сэлэнгэ Бодонс" баг Хасын хүлэгүүд багийн тамирчин А.Анандтай жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулж багтаа авсан талаараа мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Сэлэнгэ Бодонс баг “Хасын Хүлэгүүд" багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд тус багийн тамирчин Ариунболдын Анандын гэрээг худалдан авлаа. Ийнхүү хэлцэл амжилттай болсноор "Сэлэнгэ Бодонс" баг А.Анандтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж буй бөгөөд 500,000,000 төгрөгийн цалингаас гадна түүнд өөрийн нэрийнх нь "Сэлэнгэ Бодонс" багийн мерч борлуулалтын орлогоос 20% хувийг урамшуулал болгон өгөх юм. А.Ананд өнөөдрөөс Бодонсын бэлтгэлд хамрагдана” гэжээ.