УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командчлагч хошууч генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй ажлын хэсэг Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234-р ангийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Тус анги нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар 1981 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "Десант ус гатлалтын тусгай батальон" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр /2025.08.15/ Батлан хамгаалахын сайд Д.Батлут 44 жилийн түүхт “Усчин дайчид”-ынхаа ангийн түүх, амжилт бүтээл, бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн ажил, сургалт бэлтгэлүүд, төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо зэргийг сонсож, тулгамдаж буй асуудалд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, шийдвэрлэх түвшинд хамтарч ажиллахаар боллоо.