Завхан аймгийн Баянхайрхан сум, Цагаанчулуут суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, Завхан аймгийн Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Завхан аймаг, Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км, Цагаанхайрхан сумаас 35 км Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын мэргэжлийн нийт 66 хүн, 14 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.