"The Mongolz" баг Туркийн "Aurora Gaming" багийг 2:0 харьцаагаар буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шөвгийн дөрөвт үлдлээ.
Тодруулбал, тоглолт өнгөрөгч шөнө буюу наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01:00 цагаас, BO3 журмаар BLAST Arena Studios-д явагджээ. Энэхүү тэмцээн нь өвөрмөц, шинэлэг дүрэмтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд доогуур чансаатай баг нь дээгүүр чансаатай өрсөлдөгчөө “амлах” эрхтэй аж.
Хоёр багийн өмнөх тулаануудыг харвал "The Mongolz" баг нийт хожлын харьцаагаар илт давуу байсаар ирсэн бөгөөд энэ удаагийн тоглолт ч үүнийг дахин баталлаа. "The Mongolz" баг дэлхийн чансааны 4-р байранд бичигдэж байгаа бол, "Aurora Gaming" баг сүүлийн үеийн амжилтаараа хоёр байр урагшилж, 7-р байр руу дэвшсэн юм.