Ц.Хүслэн: Гар барилдааны спорт өөртөө итгэл өгөөд зогсохгүй энэ спортоор хичээллэж, ААШТ-нээс мөнгөн медаль хүртсэн. Одоо ДАШТ-д оролцоно

Ц.Хүслэн: Гар барилдааны спорт өөртөө итгэл өгөөд зогсохгүй энэ спортоор хичээллэж, ААШТ-нээс мөнгөн медаль хүртсэн. Одоо ДАШТ-д оролцоно

“Гар барилдаан” бол хүн бүрийн мэддэг ч нарийн, нандин бүхнийг нь төдийлөн ойлгодоггүй спортын нэг төрөл юм. Тэгвэл гар барилдааны спортоор ердөө ганцхан жилийн хугацаанд хичээллэж, ААШТ-ний паралимпын насанд хүрэгчид болон өсвөрийн гар барилдааны төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн Ц.Хүслэнтэй ярилцлаа. Тэрээр тавхан насандаа тархины цус харвалтын улмаас тусгай хэрэгцээт иргэн болсон ч түүний хөдөлмөр, тууштай байдал түүнийг олон амжилтын эзэн болгожээ.

ВИДЕО:

 

-Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Цогтбаярын Хүслэн гэдэг. Би ХААИС-ийн банк санхүүгийн ангид суралцдаг. Одоо хоёрдугаар курсийн оюутан. 19 настай. Эгэл жирийн оюутан залуу байна.

-Гар барилдааны спортын талаар анх хаанаас сонсож мэдсэн бэ?

-Анх Монголын гар барилдааны нэгдсэн холбооны мэдээллийг фейсбүүкээс харсан. Тэгээд яагаад ч юм хичээллэж үзмээр санагдсан. Өөрөө ч ганц жилийн хугацаанд ийм өндөр амжилт үзүүлнэ гэж бодоогүй.

-Сүүлийн оролцсон ААШТ-ний талаар сонирхуулаач. Анхны тэмцээн шүү дээ.

-Би гар барилдааны спортоор хичээллээд яг 1,5 жил болж байна. Тэгээд 2025 оны ААШТ-д хошой мөнгөн медаль аваад ирсэн. Тус тэмцээнд Харин одоо ирэх сард ДАШТ-д оролцох гээд бэлтгэлээ хийгээд байж байна.

-Энэ амжилтынхаа нууцыг юу гэж бодож байна.

-Бэлтгэлээ маш сайн тууштай хийж, өөрийгөө ялан дийлсний юм болов уу гэж бодож байна. Өдөр бүр багадаа 2-3 цагийн бэлтгэл хийдэг байсан. Энгийнээр хэлбэл, манай бэлтгэлийн онцлог бол илүү шөрмөс рүү орох дасгал хийдэг гэж хэлж болно. Жин хасах шаардлагатай тамирчид хоолоо сойдог.

-Танай спортын онцлог юу вэ?

-Гар барилдааны спортыг мэдэхгүй хүн байхгүй. Ялангуяа эрх эрэгтэй хүүхдүүд болбол 10 жилдээ хамгийн хойд талын ширээг гар барилдааны ширээ болгоод л ноцолдоод байж байдаг. Гар барилдааны спорт бол жинхэнэ эрчүүдийн спорт. Маш бага өртгөөр хаана ч тэмцээн хийж болдог. Хоёр тамирчин сэтгэл зүй, хүчний тулаан тэр үед агшин зуур болоод дуусдагаараа олон хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг. Маш бага зардлаар хаана ч тэмцээн хийж болдог.

-Энэ спортоор хичээллээд танд ямар давуу тал бий болсон бэ?

-Маш их нийтэч болсон. Бас өөртөө итгэх итгэл, урам  зоригийг бий болгосон гэж боддог.