Дархан-Уул аймгийн нээлттэй хорих ангийн дарга нар хүмүүжигч нарын урласан бүтээлийн мөнгийг шамшигдуулж, хүмүүжигч нарыг дарамталдаг гэх асуудлыг нэгэн иргэн цахим орчинд нийтэлсэн. Цаашлаад алба хаагчдаа дарамталж, хавчиж гадуурхдаг гэх мэдээлэл ч бий. Энэ асуудлыг ШШГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сандагаас тодрууллаа.
Тэрбээр “Дархан-Уул аймаг дахь ШШГ 445 дугаар нээлттэй хорих ангийн мэдээлэл сошиал орчинд гарсан. Манай ШШГЕГ-ын хяналт, шалгалтын газраас 2025 оны 7-р сарын 28-31-ны хооронд санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр шалгалт хийсэн. Шалгалтаар санхүүгийн алба хаагчид болон удирдлагуудад холбогдох хууль зөрчсөн байна гэж үзээд арга хэмжээ тооцуулах санал ирүүлсэн. Саналыг хуулийн хэлтэс шалгаад, удирдлагат танилцуулах, сонсгол хийсэн. Тухайн алба хаагч тухайн шийдвэрийг эсэргүүцэж, хамаарал бүхий хүндээ мэдээлэл дамжуулсан байна. Улмаар хамаарал бүхий хүн нь цахим орчинд нийтэлсэн асуудал үүссэн. Харин арга хэмжээ авхуулсан тухайн алба хаагч мэдээлэл гаргаад байна. Хоригдолтой зүй бус харьцсан гэх асуудал бол огт гараагүй. Хэрэв тийм асуудал үүссэн бол тухайн хоригдол ХЭҮК зэрэг байгууллагат хандах эрх нь бий. Худал мэдээлэл тарааж хувь хүн, байгууллагын нэр хүндэд хандсан гэх үндэслэлээр тухайн худал мэдээлэл тараагаад байгаа хүнийг холбогдох байгууллагат өгсөн” гэв.
ВИДЕО: