Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia цахим системээр хүлээн энэ сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авч байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 101,130 хүүхэд бүртгүүлсэн байна.

2025-2026 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 278.290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна. Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  •     2 настай-30304
  •     3 настай-31843
  •     4 настай-35698
  •     5 настай-37837 хүүхэд байна. 

Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх гэж буй эцэг эхчүүдийн анхааралд:

1. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.
2. Түр оршин суугчийн хүүхэд Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.