Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Энэ дагуу шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан нэг хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” байна. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Иймд Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.