Цахим сүлжээнд өнөөдөр /2025.08.14/ “ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн нас барсныг тус байгууллагаас нууж байна" гэх утгатай мэдээлэл нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл тус хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан иргэн эрүүл мэнд нь муудаж, нас барсан хэрэг гарсан нь үнэн. Талийгаачийг СЭМҮТ-өөс тус хорих ангид шилжүүлсэн байсан. Тухайн хүн нь хоригдохоосоо өмнө хар тамхи хэрэглэсэн байсан байж болзошгүй байгаа. Магадгүй хар тамхины хордлогод ороод нас барсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгаан тодорхой болно” гэлээ.