Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны орой “Болгоомжтой яваачээ. Яагаад унчихваа” гэх дүрс бичлэг цахим орчинд түгсэн.
Дээрх асуудлын талаар цагдаагий байгууллагаас тодруулахад “Энэ оны наймдугаар сарын 13-ны 20.30 цагийн орчим БЗД-ийн 11-р хорооны хойд замд Foton маркийн автомашин Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд тээвэр хийх үедээ замын налуу хэсэгт чиргүүл нь орж ачаа нурсанаас савж хажуулдсан байна. Эд материалын болон хүн гэмтсэн зүйлгүй” гэв.