Архангай аймгийн Ихтамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр 12:54 цагт Архангай аймгийн Ихтамир сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Архангай аймгийн Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т байжээ.