Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд эмх замбараагүй байрлуулдаг скүүтер, дугуйг цэгцэлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд эмх замбараагүй байрлуулдаг скүүтер, дугуйг цэгцэлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг JET, ECO bike, TAPA, U GO зэрэг компанийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд скүүтер, дугуйг хэрэглэгч дурын байршилд орхих нь талбайн өнгө үзэмж болон иргэдийн зорчиход хүндрэл учруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Тиймээс эмх замбараагүй байршуулалтыг нэн даруй цэгцлэх, цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байнгын дугуй, скүүтер зогсоолын цэг байгуулахад түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.