ЭМДС-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөгийн өр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулах үүрэг өгсөн юм.

Тус санд санхүүгийн хяналт шалгалт хийж, сангийн зарцуулалтад тавих хяналтыг ил тод болгох нь зүйтэй гэж үзсэн аж. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүлжиж байж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шуурхай, чанартай, хүртээмжтэй болно гэдгийг Ерөнхий сайд анхааруулжээ. Мөн тус санд үүсээд байгаа өрийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан байна.