НОБГ: Зөвхөн наймдугаар сарын байдлаар 58 удаагийн үйлдлээр 168 нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

НОБГ: Зөвхөн наймдугаар сарын байдлаар 58 удаагийн үйлдлээр 168 нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

Маргаашаас эхлэн Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. 

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр холбогдох байгууллагууд хамтран хяналт шалгалтыг 08-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл хугацаанд тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн тус хугацаанд нийслэлийн авто тээврийн товчоо болон зарим замуудад холбогдох байгууллагууд хамтран хяналт шалгалт зохион байгуулна. Ингэхдээ алба хаагчид 24 цагаар ажиллаж хяналт шалгалт хийх юм байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгал орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод 24 цагаар давхардсан тоогоор 3100 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 112,600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг нойтон тарвага илрүүлсэн байна.

Харин энэ оны эхний найман сарын байдлаар 168 нойтон тарвагыг илрүүлж холбогдох байгууллагат хүлээлгэн өгчээ. Энэ зөрчилд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.