Голын усанд тоглож байгаад урссан гэх 11 настай хүүг хайх эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

Голын усанд тоглож байгаад урссан гэх 11 настай хүүг хайх эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд тоглож байсан 9-12 насны арван хүүхдээс нэг нь голд тоглож байгаад алга болсон тул онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. 

Тэгвэл одоогийн байдлаар хүүг олоогүй эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрлийн ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах баг, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, цагдаагийн байгууллага, ар гэрийнхний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.