Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна

Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлжээ.

Үнэлгээгээр наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 61 хувьд гангүй буюу хэвийн, 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.