Өнгөрөгч гуравдугаар сар /2025.03/-д Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх-Нэг хонь" хандивын аяныг Дундговь аймгийн Засаг дарга санаачлан эхлүүлээд байсан юм.
Тэгвэл Нэг өрх - Нэг хонь хандивын аянд маань нэгдсэн Дундговь аймгийн иргэд, малчдын хандивласан хандивын хонины цуваа эхнээсээ шинэ нутаг, шинэ эзэддээ хүрч эхэлсэн байна.
Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өөрийн Х хуудастаа, "Нэг өрх - Нэг хонь хандивын аянд маань нэгдсэн Дундговь аймгийн иргэд, малчдын хандивласан хандивын хонины цуваа эхнээсээ шинэ нутаг, шинэ эзэддээ хүрч эхэллээ. Өгсөн, авсан, өгөгдсөндөө өлзийтэй байх нь баараггүй юм байна. Очсон хонинууд маань лав өвс, ус үзээд бөөн баяр. Дундговь аймгийн малчид маань галын аюулд өртөж малаа алдсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад туслах Нэг өрх-Нэг хонь хандивын аянд маань нэгдэж 3500 хонь хандивлаад байгаа билээ. Хонь хүргэх ажил үргэлжилж байна. Сайхан сэтгэлт Дундговьчууддаа талархал илэрхийлье!" гэж мэдэгджээ.
Нэг өрх - Нэг хонь хандивын аянд маань нэгдсэн Дундговь аймгийн иргэд, малчдын хандивласан хандивын хонины цуваа эхнээсээ шинэ нутаг, шинэ эзэддээ хүрч эхэллээ. Өгсөн, авсан, өгөгдсөндөө өлзийтэй байх нь баараггүй юм байна. Очсон хонинууд маань лав өвс, ус үзээд бөөн баяр. 😊… pic.twitter.com/qxRxQkgRE5
— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) August 13, 2025