Зорчигчоо автомашины цонхоор гарган замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцжээ

Зорчигчоо автомашины цонхоор гарган замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцжээ

“Налайхын зам дээр буу гэж орилоод, сигнаалдаад ч нэмэр байсангүй бүгд согтуу” гэх мэдээлэл цахим сүлжээлд нийтлэгдсэн. Тэгвэл уг жолоочийг зорчигчоо буруу тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр торгожээ.

Тодруулбал, наймдугаар сарын 13-ний шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа иргэнийг буруу тээвэрлэж  зөрчил гаргаж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар цахим орчинд нийтлэгдсэн аж.

Тэгвэл тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-т заасны дагуу хариуцлага тооцжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Зөрчлийн тухай хуулиас: 14.7.45. 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй /50 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.