Цахим сүлжээнд өнөөдөр /2025.08.13/ 16 цагийн орчимд мотоциклтой иргэн автомашинтай мөргөлдөж, мотоциклын жолооч газар дээрээ нас барсан харамсалтай осол боллоо гэх бичлэг нийтлэгдсэн.
Тухайн бичлэгт нэгэн иргэн мотоциклын хажууд хэвтэж, хажуу талд нь хэсэг хүмүүс утсаар ярьж байгаа дүрс гардаг. Тэгвэл тус ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо "БСБ" төвийн урд замд мотоцикл, машин мөргөлдсөн гэх мэдээллийг өнөөдөр 16:03-д авсан. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эрэгтэй нь улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад Toyota Prius-41 маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Уг ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ТЦА ажиллаж байна. Мотоциклын жолооч зорчигч нар гэмтсэн. Нас бараагүй" гэх мэдээллийг өглөө.
ВИДЕО: