“Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж, хил гаран зугтсан байна” гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
ВИДЕО:
Тэгвэл уг мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Уг хэргийг "Ариус холдинг" компани хувьцаа эзэмшигч Г-нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий компани монгол дахь төлөөлөгч нарт нүүрс нийлүүлнэ гэж хуурч мэхлэн 2024 оны аравдугаар сард дээрх залилах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, одоогоор шалгалтын ажиллагаа үргэлж байна.
Тус хэрэгт найман этгээдийг холбогдуулан шалгаснаас хоёр нь цагдаагийн алба хаагч болохыг цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлж, одоогоор нэг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэм хэрэг үйлдэгдсэн даруйд Монгол Улсын хилээр гарсан нэг этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгосон. Мөн Интерполын шугамаар олон улсын хэмжээнд ирэн сурвалжилж байна. Гэмт хэрэг оролцсон бусад этгээдэд хэлийн хориг тавьж шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, оргон зайлсан этгээдийг олж тогтоон авчран хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэв.