БНСУ-д хууль бусаар оршин суудаг Монгол иргэн хамтран амьдрагчаа хардаж, зэвсгээр сүрдүүлсэн хэрэг гарчээ

БНСУ-д хууль бусаар оршин суудаг Монгол иргэн хамтран амьдрагчаа хардаж, зэвсгээр сүрдүүлсэн хэрэг гарчээ

БНСУ-ын Кёнги аймгийн нутаг дэвсгэрт 30 гаруй насны Монгол Улсын иргэн хамтран амьдрагчаа хардаж, улмаар зэвсгээр сүрдүүлсэн хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 11-ны орой /2025.08.11/ 19:30 цагийн үед хамтран амьдрагч мөн 30 гаруй насны эмэгтэйг хардаж, маргалдах үеэрээ зэвсгийн чанартай зүйлээр сүрдүүлсэн байна. Хохирогчийн мэдээллийн дагуу тус улсын цагдаа нар шуурхай ажиллаж, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Гэмт этгээд болох Монгол Улсын иргэн нь хууль бусаар оршин суудаг болохыг урьдчилсан байдлаар тогтоож, цагаачлалын албанд хүлээлгэхээс гадна үргэлжлүүлэн мөрдөн шалгахаар төлөвлөж байгаа юм.