НӨАТ-ын сугалаанаас Улаанбаатарт 40270 азтан тодорчээ

НӨАТ-ын сугалаанаас Улаанбаатарт 40270 азтан тодорчээ

И-баримт суталааны тохирлыг өнөөдөр сарын 13.00 цагт Боловсрол суваг телевиз болон и-баримт вэб, гар утасны апп-аар орон даяар шууд дамжууллаа.

2025 оны долдугаар сарын 01-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.

Баяр наадмууд үргэлжилсэн 7-р сарын 1-31-ний хооронд 112 сая төлбөрийн баримт хэвлэгдэн гарсан байна. Иргэдийн бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч:

  • Сүүлийн гурван оронтой тоо таарвал 30-60 мянга
  • Сүүлийн 4 оронтой тоо таарвал 40-100 мянга
  • Сүүлийн 5 орон таарвал 60-500 мянган төгрөг
  • Сүүлийн 6 орон таарвал 100 мянгаас 5 сая төгрөг
  • Сүүлийн 500 мянгаас 10 сая төгрөг
  • Найман орон бүгд таарвал 5-30 сая төгрөг хожих боломжтой.

Та сугалааны тохирлыг үзэх бол ЭНД дарна уу. 

НӨАТ-ын сугалаанаас Улаанбаатарт 40270 азтан тодорсон байна. Сар бүхэн зохион байгуулдаг энэ сугалаанаас НӨАТ-ын баримт хэвлэлтийн өсөлтийн дүнг харуулдаг. Жишээлбэл, 7-р сард 100 жилийн ой нь болсон Увс аймагт НӨАТ-ын баримт хэвлэлт өмнөх сараас 39 хувиар өссөн үзүүлэлт гарч байна.