Багш нарын цалинг нэмэх, ХХОАТ-аас чөлөөлөх, 15 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэхийг шаардана

Багш нарын цалинг нэмэх, ХХОАТ-аас чөлөөлөх, 15 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэхийг шаардана

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш, сургууль, цэцэрлэгийн асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Шаардлагад "Боловсролын салбарын тэр дундаа төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтнуудаа (ТҮБД, ТҮМБ, ТҮ ангилалд хамаарах) төлөөлөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарт дараах 3 шаардлагыг хүргүүлнэ.

Үүнд:

  • Нэгдүгээрт 2026 оны 1-р сарын 1-нээс Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтны үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх;
  • Хоёрдугаарт Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтны цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшилд ноогдуулж байгаа ХХОАТ-аас 100 хувь чөлөөлөх;
  • Гуравдугаарт 2026 оны төсвийн жилд багтаан Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн 5000 багш, ажилтныг орон сууцжуулахад зориулж, тус бүр 15.000.000 (арван таван сая) төгрөгөөс доошгүй хэмжээний дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Бидний шаардлагыг үл хэрэгсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэрэгслийг ашиглан тэмцлээ үндэсний хэмжээнд үргэлжлүүлнэ гэдгээ бас мэдэгдэж байгаа юм" гэжээ.