Жил бүрийн наймдугаар сарын 13-нд Олон улсын чоныг хамгаалах өдөр (International Wolf Day). Энэ өдрийг чонын экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, тоо толгой багасаж буй асуудалд анхаарал хандуулах, байгаль дахь тэнцвэрийг хадгалах чонын үүргийг ойлгуулах зорилготойгоор тэмдэглэдэг.
Саарал чоно нь дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн, байгаль дээрх экосистемийн зохистой харьцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан юм. Тиймээс Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын II хавсралтад орсон.
Чоно (Canis Lupus Linnaeus 1758) – мах идэштний баг, чонын овогт хамаарах араатан бөгөөд экологийн янз бүрийн орчинд амьдрах чадвартай учраас тархац нутгийн хувьд газар зүйн маш өргөн хүрээг хамарч тайгын бүсээс цөлийн бүс хүртэлх бүх нутгаар өргөн тархсан.
Чоно байгалийн нөхцөлд өвчлөн доройтсон болон хөгширч хүч тамираа алдсан амьтдыг идэж, амьтдад элдэв өвчин тархахаас урьдчилан сэргийлдэг, элдэв сэг зэм устгадгаараа байгалийн ариутгагч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж туруутан амьтдын сүргийн бүтэц, тоо толгойг тэнцвэрийг зохицуулахад чухал нөлөө үзүүлдэг.
Чоно нь бүхэл бүтэн экосистем, бүр газар зүйн тогтолцоог зохистой, тэнцвэртэй байлгаж, тогтвортой оршихуйг нөхцөлдүүлж байдаг гэдгийг АНУ-ын Yellow stone Байгалийн цогцолборт газар чоноо устгаад, эргээд нутагшуулж үржүүлсэн жишээ дэлхийн шилдэг жишээ болсон.