Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт хийхэд 23 хуулийн этгээдээс зөрчил илэрчээ

Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт хийхэд 23 хуулийн этгээдээс зөрчил илэрчээ

Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

2024 оны байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 192 хуулийн этгээдэд хяналт шалгалт явуулж текникийн нөхөн сэргээлт 2644.55 га, биологийн нөхөн сэргээлт 322.03 га, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 898.12 га талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавьж байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 140 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулж, 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 239 заалт бүхий 187 улсын байцаагчийн албан даалгавараар зөрчлийг арилгуулж ажилласан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтын хүрээнд 52 объектод шалгалт, 23 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилэн хийгдэж байна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.