Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2025.07.03-ны өдөр 3 ихэр охин мэндэлжээ. Гурван ихрийн хувьд ээжийнхээ дөрөв дэх төрөлт юм байна.
ЭХЭМҮТ-ийн нярайн тасгийн хамт олон гурван ихэр охиныг хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр /2025.08.13/ гэрт нь гаргасан байна.