Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна

Өнөөдрийн /2025.08.13/ 9:30 цагийн байдлаар 167.713 иргэн уг төсөлд саналаа өгөөд байна. Иргэдийн саналыг 11-11 төв болон E-Mongolia системээр дамжуулан авч буй. 

Төсвийн тухай хуульд Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод, нээлттэй хийхээр заасан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаар төсвийн төсөлд татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгосон юм. Түүнчлэн тэрбээр ирэх оны төсөв нь хүний хөгжил, боловсролыг дэмжих байх ёстой хэмээн онцлоод байна. Мөн ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна.