АНХААРУУЛГА: Таван хоногт 213 сая гаруй төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэрэг бүртгэгджээ

АНХААРУУЛГА: Таван хоногт 213 сая гаруй төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэрэг бүртгэгджээ

Энэ оны наймдугаар сарын 07-ноос наймдугаар сарын 11-ний өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 213,472,391 төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс:

  • 135,4 сая төгрөгийн хохиролтой 50 хэрэг буюу 70 хувь нь Цахим орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
  • Цахим залилах гэмт хэргийн хохирлын 53.4 хувь буюу 72.8 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явуулжээ.

Иймд иргэд та бүхэн:

-Шаардлагагүй тохиолдолд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх

-Таны ойр дотны хүний хаягаас "Мөнгө зээлээч" гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах

-Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх

-Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.