Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 80.709 хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 288 хэргийг прокурорын байгууллагад 288 хэргийг хүргүүлжээ.
Тухайлбал, хүний амьд явах эрхийн эсрэг дөрөв, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, өмчлөх эрхийн эсрэг 103, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нэг, хүрээлэн байгаа орчны эсрэг хоёр, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 105 хэрэг гарчээ. Харин зөрчлийн шинжтэй 42990 зөрчилд 43131 хүн холбогдуулан шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Тухайлбал, шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 146 иргэнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Мөн 42990 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1091 зөрчлийг шийдвэрлэсэн бол шүүхээр 682 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Дурдвал, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2292, танхайрах 106, хүний биед халдах 241, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 132, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 38908 бусад 1311 зөрчил гарчээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 17 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан аж. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 18 иргэнийг 2.5 сая төгрөгөөр торгожээ.