ТОДРУУЛГА: Сансарын “И март”-д гал гараагүй, онцгой байдлын алба хаагчид шалгаад буцсан

ТОДРУУЛГА: Сансарын “И март”-д гал гараагүй, онцгой байдлын алба хаагчид шалгаад буцсан

Сансарын “И март” дэлгүүрийн “Бургер кинг”-д гал гарч, ажилтнууд болон иргэдийг гаргасан. Улмаар галыг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан билээ. 

Уг гал түймрийн талаар Онгой байдлын ерөнхий газраас торуулахад “ Баянзүрх дүүргийн 1-р хороо худалдааны төвийн 1 дүгээр давхар түргэн хоолны хэсэгт гал гараад байна гэсэн дуудлагыг наймдугаар 12-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход түргэн хоолны газрын 6 дугаар салбарт мах шарах тогооноос агааржуулах хоолой руу гал дамжин тархаж байгууллагын автомат гал унтраагуур ажиллаж унтраасан байсныг шалгаад буцсан” гэв.