“Монгол Улсын Начин” Шаравдоржийн Отгонтөгсийн цолны мялаалга наадмыг хийхээр болжээ.
Тодруулбал, Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Төрийн их баяр наадамд тав давж “Монгол Улсын Начин” цол хүртсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Шаравдоржийн Отгонтөгсийн цолны мялаалга наадам 2025 оны наймдугаар сарын 16-ны өдөр Жаргалтхаан суманд болох байна.