Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шалган нэвтрүүлэх цогцолборууд ашиглалтад оруулжээ

Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шалган нэвтрүүлэх цогцолборууд ашиглалтад оруулжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг Олон улсын авто замын боомтын Зорчигч болон Ачаа, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цогцолборууд ашиглалтад орлоо.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийсэн Алтанбулаг боомтын өргөтгөл дуусаж, хүчин чадал нь 4 дахин нэмэгдсэн байна. Боомтын өргөтгөлийн үр дүнд Олон улсын стандартад нийцсэн дэд бүтэц, Тоног төхөөрөмжийн шинэчлэлт, Ухаалаг гарц, Түргэн шуурхай шалган нэвтрүүлэх үйлчилгээ, Ая тухтай орчин бүрдсэн юм. Одоогоор туршилтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаашид хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, үйлчилгээг илүү найдвартай, үр дүнтэй болгохоор ажиллаж байна.