“Их хурд-Х”-т Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

“Их хурд-Х”-т Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-Х” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадмын бөхийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Барилдаанд Улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нарын 256 бөх зодоглосноос Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан М.Лхагвагэрэл нар  шалгарлаа. 

Ташрамд өгүүлэхэд, түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвөгт шалгарсан бөх тус бүр 5 сая төгрөгийн шагнал хүртэж буй юм. 




Өнөөдөр гахай өдөр

18 цагийн өмнө